СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын газруудад амарч байсан иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын газруудад амарч байсан иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас амралтын газруудад амарч байсан иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлж, баривчиллаа.

Тодруулбал 2022 оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд Архангай, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын нутаг дэвсгэрт 9 удаагийн үйлдлээр жуулчны баазад амарч байсан иргэдийн 112 сая төгрөгийн үнэ бүхий мэргэжлийн гэрэл зургийн аппарат, камер, гар утас, үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан 33-35 насны Г, Г, Б нар бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд та бүхэн аялал, зугаалгаар явах, амралт, сувиллын газраар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, хувийн эд зүйлсээ хулгайд алдахаас сэрэмжлээрэй.