Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр хориотой бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ.
Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр иргэн Б өөрийн жолоодож явсан ИСТАНА суудлын автомашины зорчигчийн хэсэгт 1.5 тонн натрийн шүлт гэх химийн бодис тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.