Олон улсын нислэгийн давтамжийг нэмэх чиглэлээр дөрөвдүгээр сараас эхлэн БНСУ-ын агаарын тээврийн хоёр компани шууд нислэг үйлдэхээр болсныг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд мэдээллээ.
2023 он гарсаар Монгол Улсад 53 мянган жуулчин ирсэн бол гуравдугаар сард 40 мянган жуулчин хүлээн авах зорилт тавьсан байна. Жуулчдын тав тухтай байдлыг хангах боловсон жорлонтой болох, шинэ нисэх буудлын даацыг нэмэгдүүлэх яриа хэлэлцээр, нисэх буудлаас тогтмол автобустай болох зэрэг ажлууд үргэлжилж буй аж.