ШУУРХАЙ: "Оюутнаа зодсон" гэх Ж.Солонго захиралд хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: "Оюутнаа зодсон" гэх Ж.Солонго захиралд хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго нь оюутнаа зодож, биед нь халдсан талаарх мэдээлэл, бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, сургуулийнхаа оюутанд гар хүрч биед нь халдсан Ж.Солонго захиралд хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. 

Сонирхуулахад, Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго нь Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн төрсөн ах, мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонгийн гэр бүлийн хүн юм. 

 

ВИДЕО: