Хөгжлийн банк нэг их наяд 170.6 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.
Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-ноос /2022.01.20/ энэ оны гуравдугаар сарын 6-нд /2023.03.06/ нийт 1,170.6 тэрбум төгрөгийн зээл барагдуулсан байна.
Үүнд:
- 814.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр
- 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр
- 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлжээ.
Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаасан.
- 14 зээлийг бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр
- дөрвөн зээлийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө
- нэг зээлийг үнэт цаасаар төлсөн байна.
Хөгжлийн банк гуравдугаар сарын 6-ны /2023.03.06/ байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгаа аж.