Сураггүй алга болсон иргэнийг эрэн, хайх ажиллагаа үргэлжилж байна

Сураггүй алга болсон иргэнийг эрэн, хайх ажиллагаа үргэлжилж байна

Хээр машин нь эвдрээд нэг нь тусламж дуудаад иртэл машинд үлдсэн нөгөө хүн нь сураггүй алга болоод гурав хонож байна.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь эвдэрч зогсчээ.

Машин нь эвдэрсэн учир 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б-г /40 настай, эрэгтэй/ автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад маргааш нь буюу 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байжээ.

Хүн алга болсон тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид  гээд нийт 28 хүн, 7 автомашинтайгаар нийт 77 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын эрэлч нохойтой 8 алба хаагч өчигдөр буюу 11.18–нд тухайн газар очиж, “Өлийн даваа” орчимд 100 метрийн радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон.

Өнөө өглөө 07:10 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.          




Өнөөдөр бар өдөр

18 цагийн өмнө