Бусдын фэйсбүүк хуудсыг ашиглан залилан хийсэн этгээдийг баривчилжээ

Бусдын фэйсбүүк хуудсыг ашиглан залилан хийсэн этгээдийг баривчилжээ

Энэ сарын 18-ны өдөр /2019.11.18/ 16:30 цагийн орчимд “Миний фэйсбүүкт халдаж найзуудаас 2 сая төгрөг авсан байна” гэсэн мэдээллийг хүлээн авч шалгаад 49 настай эмэгтэй М-н фэйсбүүк хаягаар 21 настай эрэгтэй Б гэгч нь орж бусдаас 1.400.000 төгрөг авсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 260 гаруй хүнийг хохироосон болох нь тогтоогдоод байна энэ тоо цаашид ч өсч магадгүй гэдгийг албаныхан мэдээллээ.

 




Өнөөдөр бар өдөр

18 цагийн өмнө