12 настай Л.Энх-Өлзий хүү сураггүй алга болоод 20 хоножээ

12 настай Л.Энх-Өлзий хүү сураггүй алга болоод 20 хоножээ

Иргэн Ж.Лхагважавын хүү Энх-Өлзий хүү 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ ажлаас буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Нарт өргөө” хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос 13.00 цагт гарч явснаасаа хойш ор сураггүй алга болжээ.

Хүүгээ алга болсныг Цагдаагийн газарт бүртгүүлж, эрэн сурвалжлуулж, хүүгийн зурагт хуудсыг хотын гудамжаар наасан боловч сураг гаралгүй 20 хоног өнгөрөөд байна. Энэ тухай ТВ-8 телевиз сурвалжилжээ.

Ээж Ж.Лхагважав энэ талаар "Би зодож нүддэггүй байсан. Хэрвээ тэгдэг байсан бол алга болсон гэж бодохсон. Ээждээ урам өгдөг хүү. Муудалцаж хэрэлдэж , зодоон хийдэггүй. Дутагдах, гачигдах юм байсан байх. Гэхдээ "Ээжээ хоёулаа болно" гэж урам өгдөг байсан" гэсэн юм. 

Түүнийг харсан хүн байвал 95933164, 89130164 дугааруудад яаралтай холбоо барьж мэдээлэл өгөхийг хүсч байна. Хүү хар өнгийн богино үстэй, 150-160 см өндөр юм. Алга болох өдрөө саарал цамц, хар жинсэн өмс, бор шар өнгийн нэхийтэй байсан байна.