Д.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ

Д.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнтэй хурлыг өчигдөр /2019.11.18/ 11:00 цагт зарлаж Д.Одбаярыг “Цэцийн дарга”-ын албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч Д.Одбаяр тэргүүтэй цэцийн зарим гишүүд хуралдаа хүрэлцэн ирээгүй учир тус хуралдааныг энэ сарын 22 ны өдрийн Баасан гараг хүртэл хойшлуулаад байгаа тухай албаны мэдээлэл гарсан билээ. 

Тэгвэл өчигдөр зарлагдсан Цэцийн гишүүдийн хуралд Д.Одбаярын хамтаар Д.Солонго, Г.Баясгалан нарын цэцийн гишүүд хүрэлцэн ирээгүй байна. Мөн цэцийн гишүүн Н.Чинбат гадаадад томилолттой яваа учир цэцийн нийт гишүүдийн ирц хүрээгүй байна. 

Хэрэв өчигдөр цэцийн гишүүдийн ирц бүрдэж Д.Одбаярын асуудлыг хэлэлцсэн бол түүний “Цэцийн даргаас чөлөөлөгдөх” өргөдлийг хүлээж авч, шийдвэрлэсэн гэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн акт үйлдэгдээд асуудал шийдэгдэх байсан юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ЦЭЦИЙН ДАРГА”-Д ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭС ТОМИЛОХ САНАЛ ГАРГАСАН БОЛ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ЦЭЦИЙН ДАРГАД Г.БАЯСГАЛАНГ “ДЭМЖ” ГЭЖЭЭ-

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Одбаярын оронд цэцийн эмэгтэй гишүүдээс “цэцийн дарга”-д сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Тэгвэл Үндсэн хуулийн цэцэд Д.Солонго, Ш.Солонго гэсэн хоёр эмэгтэй гишүүн байгаагаас Д.Солонгийн бүрэн эрхийн хугацаа ирэх сард буюу 2019.12.26-нд дуусгавар болж байгаа ажээ. Мөн тэрээр Д.Одбаяр, Г.Баясгалан нарын хамтаар өчигдөр зарлагдсан хуралд хүрэлцэн ирж оролцоогүй байгаа юм. Иймд Д.Солонго нь "цэцийн дарга"-ыг томилох асуудалд Д.Одбаяр, Г.Баясгалан нартай ижил олонхоосоо эсрэг байр суурьтай байна уу үзэж болохуйц байна. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Цэцийн гишүүн Г.Баясгаланг цэцийн даргаар сонго” гэх чиглэлийн цэцийн гишүүдэд өгсөн байгаа юм. 

Учир нь Г.Баясгалан нь Баянхонгор аймгийн гаралтай Г.Занданшатартай төрсөн нутаг нэг гэж явдаг байна. Мөн Г.Баясгалан нь УИХ-ын даргын квотоор цэцийн гишүүн болсон байна. Сонирхуулахад Д.Одбаяр нь УИХ-ын даргын квотоор цэцийн гишүүн болсон байдаг. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэц дэх нөлөөллөө алдахыг хүсэхгүй байна уу гэж хардаж болох юм.

Үндсэн хуулийн цэцийн даргаар хэнийг сонгох нь зөв бэ?

Нийт: 68 саналтай