Валютын ханшийн өсөлтөөс үүдэн манай улсад бараа, бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөж буй. Тэгвэл “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн “гурилынхаа үнийг өнөөдөр /2023.03.03/-өөс эхлэн 20 төгрөгөөр нэмнэ” гэдгээ өөрийн твиттер хуудастаа мэдэгджээ.
Тэрээр ийнхүү “Алтан тариа” компанийнхаа гурилын үнийг нэмэх болсон шалтгаанаа, “ШӨХТГ гэх өрсөлдөөний эсрэг газар хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон худалдааны арга хэрэглэсэн гэж торгов. Бүх төрлийн татвар, хураамж, торгууль шийтгэлийг хэрэглэгч төлдгийг мэдэхгүй бололтой” гэж тайлбарлажээ.
Гурилын үнийг өнөөдрөөс 20₮-өөр нэмэв.
— П. Цэнгүүн (@p_tsenguun) March 2, 2023
Үндэслэл нь төрийн дарамт, шахалт, шантааж.
ШӨХТГ гэх өрсөлдөөний эсрэг газар хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон худалдааны арга хэрэглэсэн гэж торгов. Бүх төрлийн татвар,хураамж,торгууль шийтгэлийг хэрэглэгч төлдөгийг мэдэхгүй бололтой. pic.twitter.com/CII7cE5Bpi