Монголын жюү жицүгийн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Монголын жюү жицүгийн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Монголын жюү жицүгийн тамирчид хоёрдугаар сарын 22-28 өдрүүдэд Тайландын нийслэл Бангкокт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Долоо дахь удаагийн тэмцээнд 94 кг-ын жинд МУБИС, “Jump MGL” клубийн тамирчин Г.Гантулга мөнгө, 45 кг-д “BB Jiujitsu academy”-ын тамирчин Н.Буянжаргал, 77 кг-д “Ralph Grecie Mongolia” клубийн тамирчин Ж.Дагвасүрэн хүрэл медаль тус тус хүртжээ.