А.Зейнеп сонирхогчдын боксын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

А.Зейнеп сонирхогчдын боксын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

"Сидней-2000" олимпын наадмын аварга Ермахан Ибраимовын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 21-26-нд Казахстаны Алматы хотод боллоо.

Тав дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Азимбайн Зейнеп оролцож залуучуудын насны ангиллын -75 кг жинд хүрэл медаль хүртэв.




Өнөөдөр бар өдөр

43 минутын өмнө