“Нүүрсний хулгай” гэх хэргийн үймээн өнгөрөгч арванхоёрдугаар сар /2022.12/-д өргөн хүрээтэйгээр газар авч иргэд олон нийтийг бухимдуулсан. Тэгвэл уг авлигал, хулгайн шинж чанартай үйлдлийг таслан тулд зогсоохын энэ сарын 1 /2023.02.01/ -нээс "Эрдэнэс Тавантолгой" ХК улс хоорондын ачаа тээврийн "C" зөвшөөрлөө өөрсдөө олгож, нүүрсийг хил үнийн нөхцөлөөр гаргах, биржийн журмаар, цахимаар ил тод нээлттэй арилжаалах тухай тус компанид Засгийн газраас томилогдсон “Бүрэн эрхт төлөөлөгч” /БЭТ/ Ж.Ганбат мэдэгдсэн.
-БИРЖИЙН ХОЁР АРИЛЖААНД ЗӨВХӨН ХЯТАДЫН ЦӨӨН КОМПАНИ ОРОЛЦЖЭЭ-
Уг мэдэгдэлд дурдсанаар, “Тавантолгойн нүүрсийг биржээр худалдаалсан тохиолдолд манай улс аль ч оронтой цахим арилжаанд хийх боломж бүрдэх бөгөөд үүгээр дамжин гуравдагч хөршийн харилцаа өргөн хүрээтэй болох ашигтай тал олон. БЭТ Ж.Ганбатын мэдэгдэлд дурдсантай адилаар өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж”-ээр зарагдаж байгаа нүүрс ил тод нээлттэй зарагдаж байгаа эсэх нь олны эргэлзээг төрүүлээд байгаа юм.
Тодруулбал, өнөөдрийг хүртэлх хугацаанд хөрөнгийн биржээр гурван удаа Тавантолгойн нүүрс арилжаалагдсан. Эхний арилжаа энэ сарын 9 /2023.02.09/-нд явагдсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь таван багц буюу 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг нэг тонн 179.10 ам.доллароор арилжаасан байна. Хоёр дахь арилжааг энэ сарын 10 /2023.02.10/-ны 10 багц буюу 64,000 тонн нүүрсийг нэг тонн нь 178.60 ам.доллароор тус компани арилжаалжээ. Дээрх арилжаануудыг харвал хоёр арилжаа хоёулаа БНХАУ-ын компаниудтай хийгдсэн байна. Арилжаанд БНХАУ-аас өөр улсууд оролцох боломж байхгүйд учир байж болзошгүй байна.
Гэтэл “Focus-economics”-ийн гаргасан мэдээлэлд Австралийн коксжих нүүрсний үнэ нэг тонн 300 ам.доллар хүрчээ. Харин манай улсын хувьд нүүрсний чанарын тал дээр Австрали улсаас хол зөрөх ялгаагүй боловч тус улсын ханшаас монголын зарж буй хил үнэ 40 орчим хувиар бага байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 гаруй хувийн хувьцааг Монгол Улсын иргэд 1072 хувьцаагаар дамжуулан эзэмшдэг. Гэтэл сүүлийн 3-4 жилийн хугацаанд хувьцааны ноогдол ашиг тараагдаагүй. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд бие төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон. Тэрбээр “Нүүрсийг хил үнээр, өндөр үнээр арилжаалснаар иргэдэд ноогдол ашиг тараана. Хөрөнгийн биржээр ямар ч улс ил тод оролцох боломжтой” гэсэн ч худалдан авагч нь зөвхөн БНХАУ байхаар тогтжээ.
Хөрөнгийн биржээр нүүрс арилжаалагдсан тохиолдолд нүүрсний гэх хулгай эцэслэнэ, шударга өрсөлдөөн явагдана гэх иргэдийн хүлээлт бий. Тэгвэл биржээр арилжих нэрийн дор хэн нэгэн даргын халаасанд хэдэн төгрөг орж, Хятадын нэр заасан ганц, хоёрхон компанид нүүрс арилжаалагдаад байж болзошгүй байна.