Япон улсад зохион байгуулагдсан ОУ-ын марафон гүйлтийн тэмцээнд Н.Мөнхбаяр тэргүүн байр эзэллээ

Япон улсад зохион байгуулагдсан ОУ-ын марафон гүйлтийн тэмцээнд Н.Мөнхбаяр тэргүүн байр эзэллээ

Хилийн цэргийн ангийн ахлагч Н.Мөнхбаяр марафон гүйлтийн тэмцээнд тэргүүн байр эзэлжээ.

Япон улсад 30 дахь удаагаа зохион байгуулагдсан /КИКС СЭНШЮҮ/ Олон Улсын марафон гүйлтийн тэмцээнд хилчдээ төлөөлөн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн шалгагч, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер ахлах ахлагч Н.Мөнхбаяр  42 км 195м марафон,  хагас буюу 21км 095м марафонд тус бүр оролцож, нийт 6000 гаруй тамирчидтай өрсөлдөж, тэргүүн байр эзэллээ.