Өнгөрөгч амралтын өдөр /2019.11.15/ Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт овог нэр тодорхойгүй 45 орчим насны хүн осгосон байдалтай ухаангүй хүргэгдэн ирлээ гэсэн дуудлага мэдээллийг тухай өдийн 08:24 цагт хүлээн авч СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн бүрэлдэхүүн шалгахад 43 настай М болохыг тогтоож шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ. Талийгаач нь урьдчилсан байдлаар осгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Мөн өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймагт хоёр иргэн, Сэлэнгэ аймагт нэг иргэн Орхон аймагт нэг иргэн, Налайх дүүрэгт нэг иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас барсан байна.
Иймд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах, биеэ авч явах чадваргүй болсон найз нөхдөө ар гэрт нь хүлээлгэж өгөх гудамжинд хэвтэж байгаа хэн нэгэн иргэнд зайлшгүй тусламж дуудаж өгөх, орон нутаг руу зайлшгүй ажлаар явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.