Б.Батзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Б.Батзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Тэгвэл уг хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. 

Хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батзориг өмгөөлөгчийн хамт хүрэлцэн ирээд байна. 

Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн 22.1.3-аар яллахаар зүйлчлээд буй.

Тодруулбал, Эрүүгийн хууль 22.1.3-т зааснаар, “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.