МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурал “Олимпик хаус”-т цахим болон танхим хосолсон хэлбэрээр болсон билээ.
Уг хурлаар МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурлыг дүрмийн дагуу ирэх гуравдугаар сарын 23-нд хийх товыг баталж, цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. МҮОХ-ны Гишүүдийн хурлаар үйл ажиллагааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн мэдээлэл, төсөв, төлөвлөгөө болон гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн батлах юм.