Д.Одбаяр өргөдлөө өгсөн учир түүнийг “Цэцийн дарга”-аас чөлөөлөх хурал үргэлжилж байна

Д.Одбаяр өргөдлөө өгсөн учир түүнийг “Цэцийн дарга”-аас чөлөөлөх хурал үргэлжилж байна

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт буруутгагдаж 7 сая вонын торгуулиар шийтгүүлсэн талаар Солонгосын хэвлэлд мэдээлж байгаа юм. Тэрээр Монголд өнгөрсөн долоо хоногт буцаж ирсэн. 

Харин Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 15 ны өдөр гарсан тул түүнийг өргөдлийг цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 11 цагаас хойш хэлэлцэж байна. 

Д.Одбаяр өргөдөлдөө “Доржийн Одбаяр миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Үндсэн хуулийн цэцийн Эрхэм гишүүд Та бүхэнд хандан гаргаж байна. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, холбогдох хуулийн дагуу нийт гишүүдийн хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Цэцийн даргын албан тушаалд Г.Баясгаланг томилуулах талаар Ж.Амарсанаа, Д.Сугар нарын хүмүүс МАН-ын удирдлагуудтай уулзсан гэх мэдээлэл байгаа юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс “цэцийн дарга”-аар эмэгтэй хүн томилогдох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Ямартай ч өнөөдөр Д.Одбаяр хэвлэлийн хурал хийнэ гэж мэдэгдсэн ч тэрээр Цэцийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гарсан тул хэвлэлийн хурлаа цуцлаад байна. Цэцийн даргыг Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн дундаас тэдний олонхийн саналаар сонгодог бол, Цэцийн гишүүнийг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар томилдог юм. 

Д.Одбаярын "Цэцийн дарга"-ын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдөл




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө