Олон улсын олимпын хороо /ОУОХ/ өчигдөр /2023.02.22/ хуралдаж “2024 оны зуны олимп”-д ОХУ болон Беларусь улсын тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Учир нь Украины газар нутаг руу эзлэн түрэмгийлж, дайн өдөөсөн нь Орос болон Беларусын тамирчдыг “2024 оны зуны олимп”-д оролцуулахгүй, хасах шийдвэрт ийнхүү хүргэжээ. Энэ талаар ОУОХ-ноос гаргасан мэдэгдэлд, “ОХУ, Бүгд Найрамдах Беларусь улсын тамирчдад Украины эсрэг явуулсан цэргийн ажиллагааны улмаас хориг арга хэмжээ авсан” дурджээ.
Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: sport.dialog.ua