ВИДЕО: Өвөрмонголын бөх С.Төмөрбаатар Сар шинийн барилдааны нэгийн даваанд Н.Батсуурьд аваргад өвдөг шороодлоо

ВИДЕО: Өвөрмонголын бөх С.Төмөрбаатар Сар шинийн барилдааны нэгийн даваанд Н.Батсуурьд аваргад өвдөг шороодлоо

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу аварга С.Төмөрбаатар сар шинийн барилдаанд зодоглохоор Монголд ирсэн талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр /2023.02.19/ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд оролцож, нэгийн даваанд өвдөг шороодлоо.

Тэрбээр Монгол Улсын Даян аварга Н.Батсуурьтай нэгийн даваанд оноолт таарч, өвдөг шороодсон юм.

С.Төмөрбаатар нь Шилийн гол аймагт 1996 онд төрсөн бөгөөд 2017, 2018, 2019 онд  Монголд ирж, Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байжээ. Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор тэр одоо Өвөр Монголдоо тогтвор суурьшилтай бэлтгэлээ базааж байжээ. Өнгөрсөн наадмын үеэр тэрбээр монголчуудын анхаарлыг ихээхэн татсанаар олон нийтэд танигдаж эхэлсэн юм.

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө