Нийслэлд 3000 гаруй хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ

Нийслэлд 3000 гаруй хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 16-17-нд нийслэл болон 21 аймагт зохион байгуулж нийт 3070  иргэнээс авчээ. Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл тус шалгалтыг зохион байгуулсан юм.

Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсны дагуу тухайн байгууллагуудын захиалгын дагуу, тэрхүү сул ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж төрийн албаны шалгалт зохион байгуулдаг байсан бол энэ удаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхийг хүссэн дээд боловсрол эзэмшсэн, Монгол Улсын иргэдийг  ямар нэг мэргэжил харгалзалгүй, мөн ажлын туршлага шаардахгүйгээр бүртгэн авч Ерөнхий шалгалт, Монгол хэл бичгийн чадварын шалгалт, Дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэн бодох чадамжийг шалгах гэсэн шалгалтыг авахаар болсон.

Улсын хэмжээнд нийт 8891 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлжээ. Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдээс Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг энэ сарын 19-ний өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтад тэнцсэн иргэдээс Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулах юм.

Зохион байгуулагчид шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд  шалгалтаас хоцрох, иргэний үнэмлэхээ орхиж ирэх, 6 оронтой нэвтрэх эрхээ мартах зэрэг зөрчил дутагдал байсныг дурдаж байлаа.  Ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн иргэдийн хувьд шалгалтын зохион байгуулалт сайтай, бусдаас хуулах, өөр хоорондоо ярих, утсаар оролдох ямарч боломжгүй, бүгдэд нь тэгш үйлчилсэн, шударга боллоо гэдгийг илэрхийлж байв.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө