Жүдо бөхийн “Их Дуулга” тэмцээнд Монгол Улсын 18 жүдоч барилдана

Жүдо бөхийн “Их Дуулга” тэмцээнд Монгол Улсын 18 жүдоч барилдана

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн маргааш /2023.02.17/ Израилийн Тель-Авивт эхэлнэ.

Парисын “Их Дуулга”-ын дараа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан Монголын жүдочид Израильд эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 жүдоч барилдана. Манай улсаас өнгөрсөн жилийн Тель-Авивын татамид Б.Цогт-Очир 60 кг-д, Г.Хэрлэн 66 кг-д, Б.Баасанхүү 48 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Тель-Авивт хүч үзэх Монголын жүдочид:

  • Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Сумъяабазар, Б.Сүхбат
  • 66 кг: Л.Өнөболд
  • 73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • 81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
  • 90 кг: Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл
  • Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг: О.Оюунчимэг
  • 63 кг: Д.Есүй
  • 70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн
  • +78 кг: Д.Номинзул