Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна

Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Нийслэлийн прокурорын газраас дуудсан. Энэ үед экс Ерөнхийлөгч хилийн чанадад явж таарсан. Тэгвэл тэрбээр удахгүй очино, надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж мэдэгджээ.

ТЭРЭЭР: 

Би олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хэд хэдэн хуралд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллага надаас асууж, тодруулах зүйл гарсан юм шиг байгаа юм. Зарим нь намайг оргоод зугтаад явсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр оролдож буй бололтой. Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Намайг дуудсан хуулийн байгууллагад энд оролцоод явж байгаа хурлынхаа урилга, хөтөлбөр мэдээллийг өгсөн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль бол миний дээд хүч юм. Зарим хүний кино, зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад монголын хууль, монголын төрийн эсрэг хийсэн зүйл байхгүй ээ. Заавал оролцох шаардлагатай, төлөвлөгөөнд тусгагдсан Олон улсын хурлуудадаа оролцчихоод, удахгүй хурдан очино. Баяртай.

ВИДЕО: 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө