Сэлэнгэ аймгийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 13-нд Сүхбаатар хотод боллоо.
Барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр 6 давж түрүүлж Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.Шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Насанцогтын Баярбаатар нар үлдсэн.
Шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, аймгийн хурц арслан Д.Төрболд, аймгийн арслан Б.Уугандаваа, аймгийн харцага Х.Наранбаяр нар шалгарлаа.