Астон Мартин баг өчигдөр /2023.02.14/ энэ улиралд уралдах шинэ автомашинаа танилцуулжээ.
Английн багийн нэр дээр "Формула 1"-ийн энэ улиралд Фернандо Алонсо, Ланс Стролл нар уралдана. Тус автомашиныг багын 110 жилийн ойд зориулагдан "AMR23" хэмээн нэрлэгдсэн байна. “Aston Martin Aramco Cognizant Formula On” баг 2023 оны гуравдугаар сарын 5-нд “Gulf Air Bahrain Grand Prix дээр FIA Formula 1 World Championship”-ийн улирлыг эхлүүлэх аж.