Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ баг Гүрж улсын багтай нөхөрсөг тоглолтоо хийхээр болжээ.
Тодруулбал, манай улсын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг энэ оны гуравдугаар сарын 25-нд /2023.03.25/ Гүрж улсын “Georgia national football team” багтай нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Тоглолт Гүрж улсын Батуми хотын Гудиашвили гудамжинд байрлах “Adjarabet arena” стадиумд болох юм. Тухайн баг нь ФИФА-д чансаагаараа 78 дугаарт бичигддэг ажээ.