МҮБХ-ноос хараагүйчүүдийн холбооны сар шинийн баярт зориулсан барилдааныг ивээн тэтгэж, зохион байгууллаа

МҮБХ-ноос хараагүйчүүдийн холбооны сар шинийн баярт зориулсан барилдааныг ивээн тэтгэж, зохион байгууллаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны сар шинийн баярт зориулсан барилдааныг 16 дахь жилдээ ивээн тэтгэж, зохион байгууллаа.

Тус барилдаанд 30 орчим бөх хүч үзэн барилдаж, сүүлийн таван бөх тойргоор барилдсанаас:

Тэргүүн байр: Увс аймгийн Улаангом сумын харьяат, Хараагүй иргэдийн Дэлхийн наадмын алт, мөнгө, Азийн наадмын мөнгө, хүрэл медальт Аажимын Мөнхбат,

Дэд байр: Булган аймгийн Могод сумын харьяат Сүхбаатарын Ядамдорж,

Гуравдугаар байр: Ховд аймгийн Булган сумын харьяат Батмагнайн Ганбат,

Дөрөвдүгээр байр: Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Цэрэнгийн Ганзориг,

Тавдугаар байр: Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Адьяагийн Сэр-од нар тус тус шалгарлаа.