Вьетнамын цагдаагийн газар өчигдөр буюу энэ сарын 15 ны өдөр тус улсын жуулчдын эд зүйлсийг хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Тус гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өрсдийгөө Монгол гэж танилцуулж, хэргээ хүлээсэн тул тэдний зургийг олон нийтэд мэдээлсэн байна. Цагдаа нар монгол иргэдээс нийт 231 ам.доллар, 29 000 иенийг хураан авсан талаар эх сурвалж мэдээлжээ.