Цагаан сарын баярыг хүртэлх бүх өдрүүдэд Үндэсний бөхийн барилдаан болно

Цагаан сарын баярыг хүртэлх бүх өдрүүдэд Үндэсний бөхийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн өмнөх цуврал барилдааны хуваарийг гаргажээ.

Тодруулбал, 

  • Хоёрдугаар сарын 14-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 15-нд 12:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
  • Хоёрдугаар сарын 16-нд 12:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит, сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 17-нд 16:00 цагаас Ахмад бөхчүүдийн барилдаан /50-аас дээш нас/, Өсвөрийн бөхийн барилдаан /16 хүртэлх нас/,
  • Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит, аймаг, цагийн цолтой бөхчүүдийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
  • Хоёрдугаар сарын 20-нд 14:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.