Өмнөд Солонгосын шигшээ багийн тамирчин Сон Хён Мин “Азийн оны шилдэг тоглогч”-оор тодорлоо

Өмнөд Солонгосын шигшээ багийн тамирчин Сон Хён Мин “Азийн оны шилдэг тоглогч”-оор тодорлоо

"Тоттенхэм Хотспур" клуб болон Өмнөд Солонгосын шигшээ багийн 30 настай тамирчин санал асуулгаар 256 оноо авч, зургаа дахь жилдээ Азийн оны шилдэг тоглогчоор тодорчээ.

Тэрбээр карьертаа нийт найман удаа уг шагналыг хүртэж байгаа юм. Азийн хөлбөмбөгийн сэтгүүлч, мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал хураалтын дүнгээр 120 оноогоор хоёрдугаар байранд Мехди Тареми (Порту, Ираны шигшээ баг), Салем Аль-Досари (Саудын Арабын шигшээ баг, Аль-Хилаль) нар орсон байна. Мөн эхний тавд "Наполи" клуб болон Өмнөд Солонгосын шигшээ багийн хамгаалагч Ким Мин Жэ, "Брайтон" клуб болон Японы шигшээ багийн хагас хамгаалагч Каору Митома нар багтжээ.