Кристиан Роналдо лигийн түвшинд 500-аас дээш гоол орууллаа

Кристиан Роналдо лигийн түвшинд 500-аас дээш гоол орууллаа

Кристиан Роналдо Саудын Арабын Аль-Наср клубт тоглоод удаагүй байгаа билээ.

Тэгвэл Роналдо өөрийн карьертаа 500-гаас дээш гоолийг оруулаад байгаа юм. Тэрбээр "Реал Мадрид"-д тоглож байхдаа 311 гоол, "Манчестер Юнайтед"-д 103 гоол, "Ювентус"-д 81 гоол, "Спортинг"-д 3 гоол оруулсан бол Аль-Насрт тоглож эхэлснээс хойш 5 гоол оруулжээ. Үүгээрээ түүний карьерт 503 дахь гоол бичигдэж байгаа аж.