Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч Цэцийн дарга Д.Одбаяр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, даваа гарагт сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал болох газар, товыг жич зарлана гэж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зар тараасан юм. Ямартай ч ирэх Даваа гарагт Д.Одбаяр БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлынхаа талаар өөрийн байр сууриа илэрхийлэх нь.
Харин өчигдөр Үндсэн хуулийн цэцийн зургаан гишүүн хуралдаж Д.Одбаярыг Цэцийн даргын албан тушаалаа өгөх гэж шаардсан ч тэрээр “Цэцийн даргын албан тушаалаа өгөхгүй” гэсэн мэдээлэл байна. Энэ талаар сэтгүүлч Т.Мөнхбаясгалан өөрийн facebook хуудастаа дараах мэдээллийг оруулсан байна.
ТЭРЭЭР: “Д.Одбаяр ажлаа өгөхгүй гэжээ
Солонгос хүүхний бөгсийг илсэн хэргээр Солонгост "жавтий" хүртэж прокуророос нь шийтгэлийг авсанҮХЦ ийн дарга Д.Одбаяр өчигдөр Монголд ирсэн. Түүнийг нисэх дээр шөнөжин отсон сэтгүүлчдийн өмнө зогсож байгаад хэвлэлийн бага хурал хийгээд уучлал гуйгаад огцрохоо мэдэгдэх юм байх гэж бодсон чинь сүүлээ хавчаад алга болчихов. Харин өнөөдөр ҮХЦ ийн гишүүд нь өөрсдөө санаачлан хурал зарлаж Одбаяртай хариуцлага тооцох гэтэл " Би хэлмэгдсэн. Би төрийн 3 өндөрлөгтэй ярина. Ажлаа өгөхгүй " гэж гүрийжээ. Тэгээд Ерөнхийлөгчтэй ярих гэтэл өмнөөс нь " Чамтай ярих юм байхгүй. Ес зүйн хариуцлага хүлээж огцорох нь зөв" гэсэн бололтой. Гэтэл цэцийн гишүүдээс Одбаяртай хамт Солонгосоос ирсэн Цэцийн гишүүн Туулхүү, Баясгалан хоёр түүнийг өмөөрч бусад гишүүд нь ажлаа өг гэсэн гэнэ. Гэтэл Одбаяр " УИХ ын дарга намайг дуудлаа. Очиж уулзана" гээд гараад тэр чигтээ алга болсон сурагтай. Ерөнхийлөгч ажлаа өг гэсэн, цэцийн 9 гишүүний 6 нь огцрох естой гэсээр байтал арай Г.Занданшатар,У.Хүрэлсүх хоёр " Нэг солонгос хүүхний бөгс илээ л биз, яадгийн...." гэх юм боловуу. Арай ч үгүй байх аа. ҮХЦ ийн даргыг цэцийн 9 гишүүн хуралдаж дундаасаа сонгосон болохоор яг тэр журмаараа хусдаг хуултай юм байна.... Өгзөг илсэн хэргийн хамгийн эхний хохирогчид бол Солонгост ажиллаж буй 40 мянган иргэн. Тэдний ажил амьдралд шууд нөлөөлж байгаа. Нэг муу сэтгүүлч би хүртэл яг одоо Солонгост эмнэлэгт хагалгаанд орчихоод хэвтэж байна. Хажуу өрөөний ажмаа нар зурагт үзэж байгаад мэдээ гаруут өнөө Одбаяр. Бүгд над руу харах. Би ичиж яс хавталзах... За ямартай ч цэцийн гишүүд ирэх даваа гаригт хурал зарлаж даргатайгаа хариуцлага тооцох гэж байна. Харин энэ амралтын өдрүүдэд өнөө гайхал Д.Одбаяр хор найруулах магадлал өндөр.... Өгзөгний түүх Үндсэн хуулийн цэцээр дамжин суунагласаар...” гэжээ.
Учир нь 2017 оны зургадугаар сарын 16 ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, олонхийн саналаар Цэцийн даргаар Д.Одбаярыг сонгосон байдаг. Тиймээс “Цэцийн дарга”-ын албан тушаалаас нь огцруулах нь Цэцийн гишүүдийн олонхийн саналаар шийдэгдэх юм.
Харин түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс нь огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар шийдэгдэнэ. Учир нь түүнийг Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны 11 дүгээр сарын 17 ны өдөр санал оруулж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн байдаг.