Манчестер Сити клубийн гаргасан санхүүгийн зөрчил нь нотлогдвол цомоо хураалгаж магадгүй

Манчестер Сити клубийн гаргасан санхүүгийн зөрчил нь нотлогдвол цомоо хураалгаж магадгүй

Премьер лиг "Манчестер Сити" клубийг 2009 оны аравдугаар улирлаас 2017 оны арваннаймдугаар улирлын хооронд санхүүгийн дүрмийг 115 удаа зөрчсөн гэж буруутгасан. Мөн санхүүгийн зөрчил нь нотлогдвол Манчестерийн клубийн оноог хасаж, Премьер лигээс хөөгдөх магадлалтай гэж өмнө нь мэдээлэл гараад байсан юм.

Премьер лигээс хасагдсан тохиолдолд "Манчестер Сити" клуб "Чемпионшип" рүү орох баталгаагүй юм. "Манчестер Сити"-гийн өмнөх улирлуудын оноог хасаж цомыг нь хурааж болно гэж "The Athletic" мэдээлсэн байна.

Английн хөлбөмбөгийн лигийн (EFL) холбоо одоо мөрдөж буй дүрмийн дагуу "Манчестер Сити" клубийг хамгийн доод лигээс эхлэх ёстой гэж байгаа ажээ.

"Sky Sports" энэ талаар Премьер лигийн журмыг иш татан мэдээлэхдээ “"Манчестер Сити"-гийн асуудлыг хэлэлцэх хараат бус комисс клубийг лигийн тоглолтоос хасаж, лигийн удирдлагуудад зарим тоглолтыг дахин тоглуулахыг зөвлөх, мөн нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргаж магадгүй” гэж бичжээ. Мөн комисс нь зарим тоглогчдын бүртгэлийг цуцлах эсвэл клубт тоглуулахгүй байж магадгүй юм. Нэмж дурдахад тэнсэн харгалзах ял эсвэл торгууль ногдуулах боломжтой бөгөөд энэ нь учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдэх юм.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө