Улаанбаатар хотод орон сууцны үнийн индекс өмнөх онынхоос 12.7 хувиар өссөн байна.
Тодруулбал, өнгөрсөн сард /2023.01/ Улаанбаатар хотод орон сууцны үнийн индекс 1.13 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөнийг ҮСХ мэдээлжээ. Үүнд шинэ орон сууцны үнэ 13.2 хувиар өссөн нь гол нөлөөг үзүүлсэн байна. Харин хуучин орон сууцны үнийн өсөлт 12.4 хувьтай байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ м.кв нь 3.5 сая төгрөг байгаагаас Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.8 сая төгрөгийн ханштай байна.