Дэйтон хотын захиргаа Ш.Энхийн-Одыг хүндэтгэж энэ баасан гарагийг "Монголчуудын өдөр" болголоо

Дэйтон хотын захиргаа Ш.Энхийн-Одыг хүндэтгэж энэ баасан гарагийг "Монголчуудын өдөр" болголоо

АНУ-ын Дэйтон хотын захиргаа энэ баасан гараг /2023.02.10/-ийг "Монголчуудын өдөр" болгож буйгаа зарлав. Энэ хүрээнд Монголын цагаар бямба гараг /2023.02.11/ өдөр Дэйтон флайерс баг St.Louis-ийн эсрэг хийх тоглолтын halftime-аар Монголчуудын үзүүлбэр тоглогдохоор болжээ.

Энэхүү шийдвэрийг гаргахад Коллежийн сагсанбөмбөгийн "Дэйтон флайерс" багын хамгаалагч Шаравжамцын Энхийн-Од /Майк Шаравжамц/ гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн Дэйтон хотын дарга Жеффри Ж.Мимс хэлжээ. Мөн энэхүү арга хэмжээнд Монголоос АНУ-д суух Консулын газрын төлөөлөл оролцох аж.