Леброн Жеймс Карим Абдул-Жаббарын дээд амжилтыг эвдэж NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер тоглогч болжээ

Леброн Жеймс Карим Абдул-Жаббарын дээд амжилтыг эвдэж NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер тоглогч болжээ

Өчигдөр /2023.02.07/ "Оклахома"-гийн эсрэг хийсэн Лейкерсийн тоглолтын 3-р үе дуусахад 10.9 секунд дутуу байхад 38 настай Леброн Жеймс карьерынхаа 38,390 дахь оноогоо авчээ. 

Тэрбээр уг оноог авснаар NBA-ийн зургаан удаагийн аварга Карим Абдул-Жаббарын 38,387 онооны рекордыг эвдэж байгаа юм. Карим Абдул-Жаббар тус тоглолтод хүрэлцэн ирсэн бөгөөд тоглолтын дараа түүхэн амжилт гаргасан Леброн Жеймст баяр хүргэсэн байна.

NBA-ийн түүхэнд Карим Абдул-Жаббарын дээд амжилт 34 жил хадгалагдсан бөгөөд домогт төвийн тоглогч 1989 онд 38,387 оноогоор зодог тайлж байсан юм.

Лигийн комиссар Адам Сильвер "Энэ рекорд бараг 40 жилийн турш хадгалагдаж байна. Түүнийг хэн ч гүйцэхгүй гэж олон хүн бодож байсан. Леброн, чи бол NBA-ийн түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч. Баяр хүргэе" хэмээсэн байна.