FIBA 3х3 сагсан бөмбөгийн ДАШ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцоно

FIBA 3х3 сагсан бөмбөгийн ДАШ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцоно

FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 4-ний хооронд Австрийн Вена хотод болно. Тус тэмцээнд нийт 40 баг өрсөлдөх бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцох эрхээ авчээ.

Тэмцээнд Австрали, Австри, Бельги, Бразил, Франц, Герман, Япон, Латви, Литва, Мадагаскар, Монгол, Нидерланд, Польш, Пуэрто Рико, Серби, Швейцар, АНУ-ын эрэгтэй шигшээ баг, Австри, Бразил, Канад, Хятад, Египет, Франц, Герман, Унгар, Итали, Япон, Литва, Монгол, Нидерланд, Польш, Румын, Испани, АНУ-ын эмэгтэй шигшээ баг тамирчид оролцох юм.