Монголын боксын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Монголын боксын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

ХХ зууны манлай, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаяр агсны нэрэмжит, Монголын боксын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2023.02.08/ Спортын төв ордонд эхэлсэн. 

Тэмцээнд 184 тамирчин эрэгтэйчүүдийн 13, эмэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөж байна. Мөн Монголын боксчдыг ирэх гуравдугаар сард Энэтхэгийн Шинэ Дели хотод болох эмэгтэйчүүдийн ДАШТ, тавдугаар сард Узбекистаны Ташкентэд болох эрэгтэйчүүдийн ДАШТ, есдүгээр сард Ханжоугийн Азийн наадам хүлээж байна. УАШТ энэ ням гарагт өндөрлөнө.