Монголын IHC Esports баг, Америкийн "Faze Clan" багт 2-0 харьцаагаар хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ

Монголын IHC Esports баг, Америкийн "Faze Clan" багт 2-0 харьцаагаар хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ

CSGO-ын 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Katowice 2023" тэмцээн Польш улсын Катовиц хотод болж байна. Уг тэмцээнд Монголын IHC Esports баг томоохон амжилт гаргаж, чансаа дээгүүр алдарт багуудыг ар араас нь буулган авч буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тухайлбал, IHC Esports баг тэмцээний Play-In шатанд Бразилын аваргуудыг хожсон. Үүний дараа хэсгийн шатны доод хүснэгтэд Оросын Cloud9 багийг 2-0 (Inferno 16-14, Mirage 16-14) харьцаагаар хожлоо. Ингэснээр дэлхийн чансааны эхний 30-д багтаж чадаагүй Монголын баг чансаа дээгүүр хоёр багийг хожсон нь шинжээчдийн таамгийг эвдсэн түүхэн үйл явдал болсон юм. Харин өнгөрсөн шөнө /2023.02.07/ 02:30 цагаас IHC Esports баг дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгддэг Америкийн Faze Clan-тай тоглохоор болсон. Улмаар "Faze Clan" багт 2-0 (Inferno 16-11, Ancient 16-3) харьцаагаар хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.  Faze Clan бага нь дэлхийд чансаагаараа гуравт ордог өнгөрсөн оны Антверпын мажорт түрүүлсэн хүчирхэг баг юм.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө