Монголын IHC Esports баг, Оросын Cloud9 багийг 2-0 харьцаагаар буулган авч дахин нэг түүхэн ялалт байгууллаа

Монголын IHC Esports баг, Оросын Cloud9 багийг 2-0 харьцаагаар буулган авч дахин нэг түүхэн ялалт байгууллаа

CSGO-ын 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Katowice 2023" тэмцээн Польш улсын Катовиц хотод болж буй.

Дэлхийн шилдэг 24 багийн гал гарсан өрсөлдөөн дунд Монголын IHC Esports баг томоохон амжилт гаргаж, чансаа дээгүүр алдарт багуудыг ар араас нь буулган авч түүхэн ялалт байгуулсаар байна.

Тухайлбал, IHC Esports баг тэмцээний Play-In шатанд Бразилын аваргуудыг хожсон. Үүний дараа хэсгийн шатны доод хүснэгтэд Оросын Cloud9 багийг 2-0 (Inferno 16-14, Mirage 16-14) харьцаагаар хожлоо. Ингэснээр дэлхийн чансааны эхний 30-д багтаж чадаагүй Монголын баг чансаа дээгүүр хоёр багийг хожсон нь шинжээчдийн таамгийг эвдсэн түүхэн үйл явдал боллоо.

Харин өнөө шөнө 02:30 цагаас IHC Esports баг дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгддэг Америкийн Faze Clan-тай тоглох юм.