Өнгөрсөн Баасан гарагт Үндэсний фронт хөдөлгөөнөөс “УИХ-ыг тарахыг шаардаж” жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл үүсээд байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Харин өчигдөр Үндэсний фронт хөдөлгөөнд Тагнуулын Ерөнхий газраас шаардлага сануулга хүргүүлсэн байна. Тус шаардлагад “Монголын үндэсний фрогт гэх нэрийн дор 2019 оны арваннэгдүгээр сарын 8-нд зохион байгуулсан жагсаал, цуглааны үеэр тус нэгдлийн тэргүүн гэх иргэн Ш.Гантулга, П.Шинжээравдан, Ц.Мөнхбар болон дэмжигч иргэн Г.Болдбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 /Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах/, 19.3 /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 19.8 /Экстремист үйл ажиллагаа явуулах/-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан яриа өгүүлэл гаргаж, бусдыг өдөөн турхирсан үйл ажиллагааг удаа дараа явууллаа.
Энэ шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авахыг мэдэгдэж байна” гэжээ.