Красноярскийн дэвжээнд гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Э.Даваанасан нар 72 кг-ын жинд хоорондоо финалдаад байсан.
Монгол бүсгүйчүүдийн дуэльд О.Бурмаа гавьяат туршлага заан 6:4-өөр ялснаар есөн жилийн дараа Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний аварга болсон. Тэрбээр үүнээс гадна 2008, 2013, 2020 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл Э.Даваанасан сүүлийн 5 жил дараалан шагналын тавцанд зогслоо.
Ийнхүү Монголын бөхчүүд Красноярскийн дэвжээнээс 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийт 11 медальтай эх орондоо ирэхээр болж байна.