Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний хоёр дахь өдрийн медалийн төлөөх барилдаанууд болж байна. 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр Красноярскийн тэмцээнд нийт таван барилдаан хийж тэгшитгэлд Ханда Цыбеноваг 4:0 (цэвэр), нутаг нэгт Э.Золжаргалыг 7:0-ээр, Полина Лукина 12:0-ээр, Александра Копылова 8:5-аар тус тус ялсан ч шигшээ барилдаанд Мария Тюмерековад 0:3-аар ялагдав.