ВИДЕО: МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг М.Даваажаргалд үүрд хадгалуулахаар Б.Бат-Эрдэнэ гардуулан өглөө

ВИДЕО: МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг М.Даваажаргалд үүрд хадгалуулахаар Б.Бат-Эрдэнэ гардуулан өглөө

Япон мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 45 түрүүлж, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон сумогийн домогт их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр /2023.01.28/ Токио хотын “Кокүгикан” ордонд болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, их аварга М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар гардуулж өглөө.

Санхуулахад, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар болсон билээ.

ВИДЕО: