Монголын 60 гаруй бөх Красноярскийн дэвжээнд барилдана

Монголын 60 гаруй бөх Красноярскийн дэвжээнд барилдана

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн өнөөдөр /2023.01.26/ ОХУ-ын Красноярск хотод эхэлнэ.

1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, "Парис-2017" ДАШТ-ий алтан медальт гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт гавьяат тамирчин О.Бурмаа, "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, "Будапешт-2018" ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, Азийн аварга З.Болортунгалаг, Азийн АШТ-ий медальт Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, Ө.Пүрэвсүрэн, Э.Даваанасан, Д.Оргилох тэргүүтэй 60 гаруй бөх зодоглож байна.