Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны хуваарийг өнөөдрөөс эхлэн өөрчилжээ

Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны хуваарийг өнөөдрөөс эхлэн өөрчилжээ

“Замын-Үүд-Эрээн” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг өнөөдөр /2023.01.25/-өөс өөрчилсөн байна.

Тодруулбал, Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобус өнөөдөр 8.00, 8.10, 8.20, 8.30, 8.40, 8.50, 9.00, 9.10, 9.20, 9.30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө. Тиймээс дараах шаардлагыг хангасан иргэд тус чиглэлд зорчих тасалбараа авна. 

Үүнд:

  1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
  2. PCR-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэд үүнээс үүссэн асуудлыг өөрөө хариуцах аж. Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтойг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.