Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон.
Харин БНСУ-ын Инчон хотын прокуророос өнөөдөр /2019.11.13/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая воны торгууль ногдуулсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр 17 цагийн орчимд Сөүл-Улаанбаатар чиглэлийн Korean Air компанийн нислэгээр Монголд ирсэн байна. Түүнийг ирэх үеэр Тээврийн цагдаагийн газар /ТЦГ/-ын Иргэний агаарын тээврийн цагдаагийн албан хаагчдыг хамгаалалтад гаргасан байна. Тэрээр "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын VIP өрөөгөөр дамжин, автомашиндаа суусан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.