Монголын гурван охин Бангкокын рингэнд финалдав

Монголын гурван охин Бангкокын рингэнд финалдав

“Бангкок-2023” сонирхогчдын боксын U22 насын Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд боллоо.

Өчигдөр /2023.01.21/ манай таван гэзэгтэй боксчин тулалдснаас 57 кг-ын жинд спортын мастер Баттөрийн Золжаргал Непалийн Рай Хемаг 5:0-ээр, 60 кг-д "Амман-2022" Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Төгсжаргалын Номин-Эрдэнэ Вьетнамын Тран Нгуеныг хоёрдугаар үед техникийн илт давуугаар, 63 кг-д 2022 оны Дэлхийн цомын аварга ОУХМ Ганзоригийн Бадмаараг Казахстаны Серик Назаркег тус бүр 4:1-ээр буулган авснаар алтан медалийн төлөө тулалдахаар боллоо. 

Эх сурвалж: MGL sport