Скейтбоардын улсын аваргаар И.Сумъяабазар тодорлоо

Скейтбоардын улсын аваргаар И.Сумъяабазар тодорлоо

“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий сүүлийн өдөр “URBAN SPORT” буюу хотын спортын төрлүүд зохион байгуулагдлаа.

Парис-2024 олимпын наадмын хөтөлбөрт багтсан энэхүү төрөлд нийт 15 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний хэсэгт тамирчин бүрт хоёр удаа 60 секундэд техникийн үзүүлбэр үзүүлсэн байна. Улмаар хоёрдугаар хэсэгт тамирчин бүр заасан хэсэгт дан үзүүлбрийн таван удаа хийж үзүүлэхэд Гүн-Ирээдүйгийн Сумъяабазар тэргүүлжээ.

Харин мөнгөн медалийг Лхагвадоржийн Тэнгис хүртсэн бол хүрэл медалийг Батбаярын Алтан-Очир хүртсэн байна. Гудамжны буюу Street төрөлд зохион байгуулагдсан тус тэмцээний олимпын эрхийг манай тамирчид 2024 оны 3-6 дугаар сарын хооронд зохиогдох эрхийн тэмцээнээс авах боломжтой. Токио 2020 олимпын наадмаас энэхүү төрөлд япончууд боломжит дөрвөн алтан медалийн бүгдийг нь авч байжээ.