Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшөлцлийн ажлын хэсгээс ирүүлсэн "УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө" гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн саналыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ.
Харин сонгуулийн системийн дээрх заалт 2024 оноос хэрэгжих ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь үзэж байгаа юм.